Өчигдөр болсон МАН-ын Бага хурлын шийдвэрээр “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат намын Ерөнхий нарийн бичгийн дарга боллоо. Их хурал эхлэхээс өмнө “Би өрсөлдөөнд орно” хэмээн албан ёсоор мэдэгдээд байсан хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор багтсан Д.Цогтбаатар цаг нь ирэхэд нэрээ татаж орхилоо.

Заалнаас ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн ч тэрээр мөн нэрээ татжээ. Ингээд МАН-ын дарга М.Энхболд МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат нарыг Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн. Бага хурлын гишүүдээс санал хураалт явагдахад Ж.Мөнхбатад 55 хувь нь итгэл үзүүлэхээр шийджээ. 

 Ж.Мөнхбат хамгийн олон буюу 148 хүний санал авсан бол Ж.Сүхбаатар 113 хүний санал авсан байна