​Сайн байцгаануу энэ захидлыг уншиж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг А гэдэг 16 настай. Энэ сайтыг насанд хүрэгчдийн сайт гэдэг ч би эндээс олон зүйлийг өөртөө тусгаж авдаг, бусдын алдаан дээрээс суралцдаг ч гэхиймүүдаа.

За энэ ч яахав гол яриандаа оръё. Би нэг хүнд дурлачихлаа. Дурлах дурлахдаа өөрөөсөө 10 насаар ах хүнд. Түүнийг маш удаан сэтгэлдээ тээж байна, хэлье гэсэн ч хэлж чадахгүй ёстой л нөгөө өрөөсөн хайр гээч нь юмуудаа. Өдөр бүр л түүнийг боддог одоо ч гэсэн түүнийг бодож байна бас маш их санаж байна. Магадгүй би түүнд хайртай гэдгээ хэлвэл яах бол? Жоохон гээд өрөөсөн нүдээрээ хялайхгүй юм болов уу? Надад зөвлөөч ах эгч нараа