Бид бүхэн 12 сарын 31-нд шинэ жилийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэдэг. Тэгвэл эрт дээр үед он тооллоос хамаарч шинэ жилийг янз бүрийн өдөр тэмдэглэж, янз бүрийн ёс журамтай байсан байна. Энэ тухай сонирхолтой баримтуудыг та бүхэнтэй хуваалцъя.
 
1. Петр I хааны зарлигаар 300 жилийн өмнө шинэ жилийг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх болжээ. Харин өмнө нь шашны тооллоор 3 сарын 1-нд, зууны тооллор 9 сарын 1-нд тэмдэглэдэг байсан байна.

2. Италичууд 31-ий шөнө хуучин зүйлүүдээ цонхоор гарган шиддэг гэнэ. Үүнийг хийх болсон шалтгаан нь шинэ оны өмнө бүхий л хуучин зүйлээсээ салах хэрэгтэй гэдэг үүднээс ийнхүү хуучин зүйлсээ хаядаг байна.

3. Англид хонх дуугарч эхлэхэд гэрийнхээ хойд хаалгыг онгойлгож хуучин оноо үддэг бөгөөд хамгийн сүүлийн удаа хонх цохиход төв хаалгаа нээж шинэ оноо угтан авдаг гэнэ.

4. Египетэд шинэ жилийг Нил мөрний цутгалын үеэр тэмдэглэдэг байна.

5. Шинэ жилээр яагаад салют буудуулдагийг та мэдэх үү? Учир нь дээр үед салютын энэхүү чанга дуу чимээ нь муу ёрын сүнс, бүхий л муу зүйлийг зайлуулдаг хэмээн үздэг байжээ.

6. Дэлхийн хамгийн өндөр хиймэл гацуур 76 метрийн өндөртэй байсан бөгөөд Бразилийн төвд сүндэрлэсэн байжээ.

7. Италичууд 31-ий шөнө хуучин зүйлүүдээ цонхоор гарган шиддэг гэнэ. Үүнийг хийх болсон шалтгаан нь шинэ оны өмнө бүхий л хуучин зүйлээсээ салах хэрэгтэй гэдэг үүднээс ийнхүү хуучин зүйлсээ хаядаг байна.

8. 1895 онд гацуур модны чимэглэл болох цахилгаан гэрэл асжээ. Энэ нь АНУ-д болсон үйл явдал юм.

9. Англид хонх дуугарч эхлэхэд гэрийнхээ хойд хаалгыг онгойлгож хуучин оноо үддэг бөгөөд хамгийн сүүлийн удаа хонх цохиход төв хаалгаа нээж шинэ оноо угтан авдаг гэнэ.

10. Англид 1516 онд буюу Генриха VIII-ийн үед алтан гацуурыг барьсан байна.

11. Дээр үед хүмүүс өвлийн өвгөнөөс бэлэг гуйхгүй харин ч өөрсдөө түүнд бэлэг бэлэглэдэг байжээ.

12. Дэлхийн өмнөд хагаст шинэ жил зун болдог учир гацуур модны хамтаар тэд гэрийнхээ орчныг чимэглэдэг байна.

13. Оны сүүлийн өдөр улаан өнгөтэй дотуур өмд өмсвөл шинэ онд хайр дурлалтайгаа учирна гэдэгт мексикчүүд итгэдэг.

14. Харин нидерландчууд шинэ жилийн баярын өдөр дугариг хэлбэртэй жигнэмэг идвэл ирэх ондоо амжилт дүүрэн байна гэдэгт итгэдэг. Учир нь эхлэл төгсгөлгүй, голдоо нүхтэй цагирган жигнэмэг төгс бүхнийг бэлгэддэг байна.

15. Лондон хотын Цаг уурын төвийн тооцоолсноор Англи орон XX зуунд ердөө долоон цагаан Зул сар тэмдэглэжээ. Өнгөрөгч зууны турш тус улс Зул сарын баярын үеэр долоон удаа л битүү цасанд хучигдсан гэсэн үг.

16. Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх
хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй тэмдэглэн өнгөрөөдөг байжээ.

17. Шинэ жилийн баярын үеэр дэлхий дахинд хамгийн олон тоглогддог бүжгэн жүжиг бол “Цөмөөхэй”.

18. Кока Кола” Санта Клаусыг бүтээгдэхүүнийхээ сурталчилгаанд ашигласан анхны компани юм.

19. Германчууд шинэ оны эхний өдөр урьд орой нь идсэн загасны хайрсыг түрийвчиндээ хийдэг заншилтай. Энэ нь шинэ ондоо хөрөнгө мөнгөтэй байхыг бэлгэддэг байна.

20. Польшууд май загас шинэ онд амжилт авчирна гэдэгт итгэдэг.

21. Зүүний сүвэгч дээр бүтээсэн уг мод дэлхийн хамгийн жижиг сүлд мод. 0.5 мм өндөр уг модыг бяцхан охины хамт бүтээсэн Английн Бирмингхэм хотын зохион бүтээгч Виллард Виган содон бүтээлээ энэ сарын 18-нд нийтэд дэлгэжээ.

22. Мод чимэглэх нь 1000 гаруй жилийн өмнөх германчуудын заншлаас эхтэй. Харин XVI зууны үеэс Зул сарын баярт зориулан гацуур мод чимэглэх уламжлал тогтжээ.

23. Дэлхийн хамгийн том сүлд мод Бразилийн Рио де Жанейрод бий. 2.8 сая гэрэлтүүлэгч тоглоом бүхий 82 метр өндөр уг мод Гиннесийн номонд 2005 онд бүртгэгдсэн юм.

24. Сүлд модны гоёл чимэглэл жилээс жилд өөрчлөгдөн өнгө нэмсээр бидний үед хүрчээ. Ялангуяа XIX зуунд сүлд модны чимэглэлийн ур хийц, хэлбэр хийц эрс өөрчлөгдөж төрөл бүрийн дүрс, загвартай болсон байна.