Хүмүүнлэгийн ажилтан гэдгээрээ нэрд гараад буй жүжигчин Ундармаагийн гэр бүл энэ байна. Саяхан түүний продюссерлосон "U film"-ийн бүтээл "Амьдралоги" хэмээх романтик, инээдмийн уран сайхны кино үзэгчдийн хүртээл боллоо.

Киноны албан ёсны нээлт энэ сарын 2-нд “IMAX” кино театрт болсон. Киноны нээлтэд түүний нөхөр Н.Батжаргал болон охин Б.Бэрцэцэг нар нь хүрэлцэн ирсэн байгаа нь энэ.

Дашрамд сонирхуулахад киноны нээлтийн өдөр түүний гэр бүлийн хүний төрсөн өдөр тохиосон юм. Энэ гэр бүлийн охин болоод удаж буй ч арван жилийн ширээнээс холдоогүй байгаа Бэрцэцэг охин Амьдралоги кинонд тогложээ. Өөрөөр хэлбэл Б.Бэрцэцэгийг энэ гэр бүл  өргөж авсан юм.

zaluu.mn