Шинэ оны өмнөхөн гурав дахь үрийн зулайгаа үнэрлэсэн дуучин Ану  урлагийн ажлаас гадна хүүхэд багачуудад чиглэсэн нэлээдд олон ажил хийдгээс гадна "Хөөрхөн дэлхий" ТТБ удирдан ажиллуулдаг билээ.

Түүний хувьд ээж болсон учир сүүлийн үед уран бүтээлдээ төдийлөн зав гаргахгүй сайн эзэгтэйн үүргээ биелүүлсээр яваа. Мэдээж эх хүн өөрийн үр хүүхдийн сайн сайхны төлөө үргэлж санаа зовнин явдаг. Тэрбээр саяхан нэгэн цэцэрлэгийн талаар мэдээлэл хуваалцан бяцхан жаалуудыг энэ цэцэрлэгт ирээрэй хэмээн уриалсан байв.

"Номуухан гээд маш хөөрхөн орчин тохижилттой цэцэрлэгт ирээд сонирхоод явж байна. Монтессорийн хөтөлтөртэй, багш нар нь яасан ч харилцаа сайтай юм гол нь нэг айлын хоёр хүүхэд хамт явж байгаа тохиолдолд нэг хүүхэд нь 100н хувь төлбөргүй явах боломжийг олгож байгаа гэдгээрээ эцэг эхчүүдэд маань маш том дэмжлэг үзүүлж буй нь таалагдлаа. Хоёр охиноо тус тусад цэцэрлэгт явуулах шаардлагагүй болж байна миний хувьд. Ээж аавуудад маань хэрэгтэй мэдээлэл байх гээд холбогдох утасыг нь орууллаа 99996910" хэмээн фэйсбуук найзууддаа сонирхуулжээ. 

Номуухан цэцэрлэг нь хотын утаанаас зайдуу буюу Зайсанд байрлалтай бөгөөд нэг ээлжиндээ 120 хүүхэд хүмүүжүүлэх хүчин чадалтай бөгөөд цэцэрлэгийн анги тус бүр нь агаар цэвэршүүлэх ионжуулсан апараттай аж. Ханиад томуу их байгаа энэ цаг үед тус "Номуухан" цэцэрлэг нь хүүхдийн эрүүл мэндэд гол анхаарлаа хандуулан цэвэр тохилог орчин бүрдүүлж чаджээ. 

Хамгийн гол нь нэг айлын хоёр хүүхэд хамт цэцэрлэгт явбал нэг нь үнэгүй гэх мэт олон давуу талтай тус цэцэрлэгийг сонирхвол дараах 9999 6910 утсаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 

Манай хаяг : Хан Уул дүүрэг, Туул Гол Гудамж, 115 сургуулийн урд , визард 56-г байр