Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.
2013 оны 11 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:


Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй,. Төвийн ихэнх нутаг, баруун болон говийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна...Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэитэйн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, говь болон зүүн зүгийн  нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 0-2 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна