Улсын Дээд шүүх дээр Хууль зүй,  дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүрэлцэн ирж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн талаар танилцуулга хийж, Эрүүгийн хэргийн танхимын шүүгчидтэй харилцан санал бодлоо солилцов.

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас дээрх хуулиудын төсөлд оруулах саналаа нэгтгэн ойрын хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэх, ажлын хэсгийнхэн шүүгчдийн саналыг хуулийн төсөлд тусгахаар тохирлоо.