Оросын Новосибирск хотод хашин дарга нарыг маш амархан аргаар түргэн шуурхай ажиллуулж байгаа тухай «Сиб.фм» сайтад мэдээлжээ. Саяхан тус хотод их цас орж Улаанбаатар хот шиг цасандаа дарагдахад удирдлага нь монгол дарга нар шиг лазагнажээ. Харин олон нийтийн идэвхтнүүд гудамж талбайд хунгарласан их цасан хотын дарга Анатолий Локотын нэрийг будагч шингэнээр бичиж гарчээ.

Үр дүн нь гайхалтай тусаж гудамж талбайн цасыг тэр дор нь цэвэрлэсэн гэнэ.