​Сайн байцгаана уу? Би 30 настай төсвийн байгууллагад ажилладаг жирийн эмэгтэй. Олон найз нөхөдтэй. Хүмүүс надтай байхад хөгжилтэй сайхан байдаг гээд нийлэх дуртай байдаг.

Би ч бас нээлттэй ямар ч сэдвээр яриа өрнүүлж чаддаг. Одоо тулгараад байгаа гол асуудал бол би архины хамааралтай болоод байх шиг. Найз нөхөд ажлынхан ангийнхан гээд л заримдаа сард 1 заримдаа 7 хоногт 1 гэх мэт гадуур гарах юм. Яг үнэндээ би цагаан архи огт уудаггүй харин улаан вино эсвэл бээр уудаг. Гол нь хэтрүүлчихээд байна. Тэгээд л уусны маргааш нь яах гэж ууваа дахиж уухгүй гэж бодсон ч их сайндаа л сар болоод уучихаад байна. Яаж огт уудаггүй болох вэ? Бас залуучууд их санал тавих юм уулзая гарая гээд. Би нөхрөө хуураагүй л дээ. Гэхдээ ингэж явах нь дэмий санагдаад байна. Яавал дээр вэ хүмүүсээ?