Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн сурагчдын амралтыг  энэ сарын 30-ны өдөр хүртэл сунгасан талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Отгонбаяр мэдээллээ.

Тодруулбал, сурагчдын амралтыг сунгах эсэхээр Ерөнхий сайд өнөөдөр ямар нэгэн уулзалт хийгээгүй, хийхгүй. Харин яг одоо хотын холбогдох албаныхан  БСШУС-ын сайдтай уулзаж энэ асуудлаар хуралдаж байгаа. Энэ хурал өчигдөр болох байсан ч, нийслэлд 5 иргэн архинд хордсон учраас хотынхны ажлын ажлын боломжийг харгалзан хурлыг өглөө болгож хойшлуулсан юм. 
Сая хурлын дундуур нь Ж.Батсуурь сайдтай холбогдлоо. Тэрээр "Мэргэжлийн байгууллагын санал, ид хүйтрэл, ханиад томуу зэргээс шалтгаалан хүүхдэд ээлтэй байдлаа бодоод сурагчдын амралтыг 1 дүгээр сарын 30-ныг хүртэл сунгана" гэсэн шүү. Энэ талаараа сайд одоо 11 цагт яаман дээрээ мэдээлэл хийнэ” гэдгийг өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.

Бид энэ талаар 11 цагт БСШУС-ын сайдын мэдээллээс тодруулан эргэж мэдээлэх болно.