Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховенийн есөн симфонийн нэг болох V симфони, Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковийн дорно дахиныг хөгжмөөр амилуулсан “Шехеразада” симфони чуулбарыг 2017.01.26-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглогдох гэж байна. 
 
Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/ -н удирдсанаар үзэгч, сонсогчдын хүртээл болно.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 70148012, 88010854, 99196623 дугаарын утсаар болон www.mgl-philharmonic.com сайтаас аваарай.