СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ сарын 21-нээс орон нутгаар -49 хэм хүрч хүйтэрнэ


2017/01/19


Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс цаг агаарын сэрэмжлүүлэг хүргэж байна.

Тодруулбал, энэ сарын сүүлээр нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа бөгөөд ойрын хоногуудад баруун болон төвийн бүсийн нутгаар цас орно. Энэ сарын 19-21-нд ихэнх нутгаар, 21-22-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.  Энэ хугацаанд ихэнх нутгаар салхи 7-12м/с хүрч, говийн нутгаар 12-16м/с хүрч ширүүсэх байдал ажиглагдаж байна. Мөн энэ сарын 21-25-нд огцом хүйтрэх төлөвтэй байгаа аж.

Дархадын хөндийгөөр шөнөдөө -44-/-49/ хэм хүрч, өдөртөө -38 хэм хүйтэрнэ.

Түүнчлэн Идэр тэсийн хөндий, Хан хөхийн уул нуруудын хөндий, Орхон голын хөндий, Хүрэн бэлчэрийн хөндий, Дархадын хөндийгөөр шөнөдөө -44-/-49/ хэм хүрч, өдөртөө -38 хэм хүйтэрнэ. Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Туул, Угалз, Халх голын сав газар, Сүхбаатар аймгийн зарим газарт шөнөдөө -37-/42 /хэм хүрнэ.

Харин өдөртөө -25-/-30/ хэм байна. Алтайн өвөр, говийн нутгаар шөнөдөө -28, өдөртөө -17 хэм хүрэх төлөвтэй байгаа. Ер нь ихэнх нутгаар хүйтэрч, цасаар шуурах учраас малчид, иргэд анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.


Энэ мэдээ таалагдаж байвал