dv1022003Та бүхэнд өдрийн мэнд.Би энэ сайтыг байнга уншдаг. Тэгээд та бүгдээс зөвөлгөө авах гэсэн юм. Харамгүй зөвөлшөө өгнө гэдэгт итгэлтэй байна.

Би 22 настайдаа гэр бүл болж хөөрхөн охинтой болсон. Амьдрах хугацаандаа гадаа гарч эр дотор орж эм болж амьдарсан.Амьдралд тохиолдох хэцүү асуудлууд дээр шүд зуун тэвчсээр амьдарсан.Хуучин нөхөр маань хардана, худлаа ярина, намайг зовж зүдэрч байхад тоохгүй хүүхдээ ч тоодоггүй нэг л тийм байдаг байсан. Би өөрөө амьдралаа хэнээс ч дутахгүй аваад явчихаж чаддаг байсан болхоор 2 тийшээ болсон.

Тэгээд нөхөргүй хэсэг хугацаанд амьдарсан бүх л зүйлд ганцаараа тэвчээд л гаднаас хархад нэг л сайхан хүүхэн бүх л юм болж бүтээд байлаа.ганц бие хүний зовлон их л дээ.

Саяхнаас нэг залуутай танилцаад хамт амьдарч байна. Халамжтай секс ок.Тэгтэл бас нэг проблем юу гэхээр ажил хийдэггүй хийхийг ч хүсдэггүй юм уу бүү мэд.Би бүх л тооцоог төлнө. Мөнгө санхүүтэй асуудлаа би өөрөө л зохиуцуулна дахиад л бас нэг хүн чирж явах болчоод байгаа юм шиг санагдаад…

Өмнө нь тэр бас хүнтэй амьдарч байсан одоо салсан тэр үедээ гайгүй байсан гэсэн.Энэ хүн ажил хийх болов уу. миний амьдралд айхтар аваад явчихгүй ч гэсэн дараа болохгүй д байвал болно л доо.

Та бүхэн юу гэж бодож байна.Би уул нь айхтар мөнгө төгрөгтэй хүн хүсэхгүй зүгээр л ажил хийдэг амьдралаа аваад явдаг л хүн хүсээд байна. Би бусдыг нь өөрөө чадна.