"Миний ээж хамгийн хөөрхөн" тоглолт

 

Монгол түмний дунд амнаас ам дамжин, сэтгэлээс сэтгэл дамжин өртөөлөн эгшиглэж буй уран бүтээл болох дуучин О.Гансувдын дуулсан “Миний ээж хөөрхөн” дууны шүлгийг бичсэн MOSCAP-ийн гишүүн, яруу найрагч Мягмарын Цэрэнтогтохын МИНИЙ ЭЭЖ ХАМГИЙН ХӨӨРХӨН нэртэй тайлан тоглолт 2017.01.25 нд 19 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм байна. Тоглолтонд дуучин Э.Төрмандах, О.Гансувд, А.Түмэн-Өлзий, П.Жимсээ, жүжигчин Л.Сөрөлт гээд сүүлийн үеийн нийтийн дууны өнгө төрхийг тодорхойлж буй шилдэг уран бүтээлчид ая дуугаа өргөх юм байна. “Жаргалтай явна хоёулаа”, “Баярлаж явна уу ээжээ”, “Наран тэнгэр ижий” зэрэг дуунуудаар нь бид сайн мэдэх билээ.

Билетийг Бөхийн өргөөний кассаар худалдаалж байна. Харилцах утас: 86160866, 96160866