Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хурлын танхимд шүүгдэгч хоолойгоо хэрчиж, амиа хорлохыг завдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ.

 

Тэгвэл энэ талаар өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү, Олон нийтийн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Л.Мөнхтуяа нар мэдээлэл хийж, болсон үйл явдлын дүрс бичлэгийг олон нийтэд ил болгов.

 

Шүүгдэгч тухайн үед хулгай, дээрмийн хэрэгт буруутгагдан, Эрүүгийн хуулийн 147.2, 145.4-т зааснаар яллагдан, шүүгдэж байсан аж. Тэрбээр шүүх хуралдаанд үг хэлж байхдаа “Би бурхны орон руу явж ээжтэйгээ уулзана. Надад амьд явах хүсэл алга” гэж хэлээд хоолойгоо зүсч, амиа хорлох оролдлого хийсэн байна. Тэрбээр өмнө нь хоёр удаа ял шийтгүүлж байсан бөгөөд өршөөлийн хуулиар суллагдсан байжээ. 

 

Тэрбээр шүүх хуралдаанд үг хэлж байхдаа “Би бурхны орон руу явж ээжтэйгээ уулзана. Надад амьд явах хүсэл алга” гэж хэлээд хоолойгоо зүсч, амиа хорлох оролдлого хийсэн байна.

 

Цагдаа нар хоолойгоо хэрчсэн шүүгдэгчийн биед үзлэг, шалгалт хийхэд биеэс нь ямар нэгэн мэс олдоогүй аж.

 

Тиймээс урьдчилсан байдлаар шүүгдэгчийг хумсаараа хоолойгоо хэрчсэн байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм байна. Амиа хорлохыг завдсан түүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьснаар амь насыг аварчээ

 

Шүүхийн танхимд шүүгдэгч амиа хорлох оролдлого хийсэн нь цаашид шүүгчдийн болон хохирогч, ар гэрийнхний аюулгүй байдал алдагдаж ямар нэгэн эрсдэлд гарахгүй гэх баталгаагүй байгааг илтгэж байх шиг.

 

Өмнө нь Тахарын алба шүүхийн танхимыг хамгаалалтад авдаг байсан бол тус алба татан буугдсанаар цагдаагийн байгууллага хариуцан ажиллахаар болсон юм. Гэхдээ тус шүүхийн танхимын байр нь шүүх хуралдааны долоон танхимтай ч хамгаалалтын дөрөвхөн цагдаа ажилладаг байна.

www.24tsag.mn