Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нэр бүхий есөн банкийг иргэдээс ирсэн гомдлын дагуу шалган иргэдэд зээл өгөх нэрийдлээр 0.5-1 хувийн шимтгэл авдаг байдлыг шалгаж шүүхэд хандсан ч амжилт олоогүй байна.

Уг нь арилжааны банкууд дээрхи шимтгэл авч байгаа нь өрсөлдөөний тухай хууль болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн аль алийг нь зөрчсөн үйлдэл.  ШӨХТГ нь банкуудыг нийт зургаан удаа шүүхэд хандсан ч эцсийн шийдвэр ялагдсан байна.

Банкууд зээлийнхээ хүүнээс хангалттай ашиг олдог ч зээлээ өгөхдөө иргэдээс тодорхой хэмжээний шимтгэл, хураамж авч байгаа нь банкууд тухайн олгосон зээлийн нэг хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг авах нь зүйтэй болоод байна.

Жишээ нь: нэг тэрбум төгрөгийн зээл олговол нэг хувь буюу 10 сая төгрөгний шимтгэл авч байхаар боллоо.

“Банкны зохицуулалтад “шимтгэл” нь зээлийн үнийн дүнгээс хамаарч өөр өөр байхаар, харин “хураамж”-ийг тухайн банк тодорхой дүнгээр тогтоож харилцагч бүрээр төлүүлэх тогтсон дүн байхаар тус тус заажээ. Зээлийн үйлчилгээндээ шимтгэл, хураамжийг тус тусад нь тооцон авч байгааг шууд буруутгах аргагүй үндэслэлгүй байна” гэжээ.

Мөн ШӨХТГ-ын агентлагийн улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага нь шууд хууль зүйн үр дагавар үзүүлэхгүй, хариуцлагын утга агуулгагүй, харин тухайн банкуудыг ирээдүйд банк, санхүүгийн салбарт бий болох хөгжил, зөв хандлага, өрсөлдөөнийг бий болгох, хэрэглэгчийн эрхийг илүү таатай хангах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд мэргэжлийн байгууллагын хувьд дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх үйл явц гэж тодорхойсон дүгнэлт гаргасан гэж ШӨХТГ харж байна.

            Банкууд өөрийн хэт явцуу эрх ашигт нийцүүлэн, түрэмгий, мөн төрийн эрх бүхий байгууллагын хуулиар олгогдсон хяналтын чиг үүргийг зориуд сулруулах гэсэн сонирхолд хөтлөгдөн зүй ёсны шаардлагыг өөрийнх нь “эрх ашгийг зөрчсөн” гэж мушгин маргаж байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй байгааг ч хэлсэн юм.

 

Дашрамд дурдахад: ШӨХТГ нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг ул суурьтай  шийдвэрлээгүй, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг огт хэрэглээгүй, Монгол банкны Ерөнхийлөгчийн “Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам“-ыг оновчтой хэрэглээгүй, буруу тайлбарлаж дүгнэсэн, түүнээс гадна зээлийн бүтээгдэхүүний хувьд хүүгээс гадна хэрэглэгчээс авч байгаа шимтгэл, хураамжтай холбоотой нотлох баримтыг буруу шинжлэн судалсан, зөрчлийг илрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэх талаар Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэглээгүй, хяналт шалгалтыг дутуу хийсэн гэж үндэслэлгүй дүгнэсэн гэх зэрэг цөөнгүй асуудлаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулахаар гомдлыг гаргасан аж.

 

М.Буянжаргал

 www.Cityinfo.mn