Тухайн шүүх хурлын бичлэгээс үзэхэд шүүгдэгч хоолойгоо зүсэхэд нь цагдаа гараас нь татаж болиулж байгаа дүрс байна. Тухайн цагдаа өөрийнхөө хийх үүргийг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа шүүх хурал эхлэхээс өмнө танхимд орох шүүгдэгчийн биед үзлэг хийх ёстой. Үзлэгээ хийж журмын дагуу ажилласан. Одоогийн байдлаар шүүгдэгч хумсаараа өөрийгөө гэмтээсэн гэсэн дүгнэлт гарсан. Шүүгдэгч Б нь өмнө нь хоёр удаа ял шийтгэгдэж. Өршөөлийн хуулиар суллагдаад давтан гэмт хэрэг үйлдээд ял авахдаа дээрх үйлдлийг хийсэн. Шүүхийн танхимд амиа хорлохыг завдсан шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйл буюу шүүх танхимд танхайрсан гэх үндэслэлээр дахин хэрэг үүсгэж Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна” гэлээ.