Анх "Түлэнхий нүүрт" хэмээн бичсэн постоороо олны анхааралд өртсөн О.Оюунцэцэг Австралийн телевизэд ажиллаж байснаас гадна Ийгл телевизэд мөн ажиллаж байсан нэгэн.

Харин одоо тэрбээр хувийн бизнесээ хөөн телевизийн салбараасаа хөндийрөөд байгаа билээ.

Олон нийтийн сайтаар түүнийг "Монгол Барби" хэмээн нэрийдэх болсон нь гоо сайхны мэс засал хийлгэсэн хэмээх ярианаас үүдэлтэй.

Анхны амьдрал нь бүтэлгүйтэж, нэг хүүтэй үлдэж байсан ч тэрбээр одоо нэгэн гадаад залуутай  хайр сэтгэлийн холбоо тогтоожээ. Тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр өөрийн нэрний товчлол бүхий “Ogii” брэндийн туфлиэ олонд танилцуулж, үүнийхээ сурталчилгааг ч олон нийтийн сүлжээ сайтаар их хийх болсон. Харин энэ бүтээгдэхүүндээ зориулж авахуулсан зургийг нь зарим нэг нь муулсан бололтой. 

Усны хувцастай хагас нүцгэн зургаа тэрбээр “Би албаар энэ зургандаа фотошоп хийлгээгүй юм! Бусад ээжүүд хараг! Би төгс эмэгтэй биш гэхдээ ээж хүн... (Өөр зөндөө зургууд байгаа удахгүй вэб сайт дээр тавигдана) Яадаг юм бэ, миний хөхийг хараад “Пүү паа, сэжгийн юм бэ. Ямар заваан язарчихсан гэдэстэй хүүхэн бэ” гэж уулга алдагсад сонс!
Хүүхдээ хөхүүлсэн ээж бүр ийм! Намайг ийм болгосон үрдээ би гомдоллоогүй байхад хэн ч биш хүмүүс амныхаа зоргоор доромжлох!!! Ямартаа ч хүү минь “Ээжээ, та усны гүнж шиг харагдаж байна” гээд титэм зүүгээд өгчихөж! Яадаг юм бэ, эвдэрсэн биетэй ч ээж байх гоё шүү дээ. Үүнээсээ ичих ёстой юу!!!” хэмээн бичжээ.