Энэ сарын 19-ны шөнө Булган аймгийн Рашаант сумын нутагт орон нутагт тоглолт хийхээр явж байсан циркийн жүжигчид автын осолд орж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тэд зургуулаа явж байсан бөгөөд ослын улмаас гурван жүжигчин ослын газарт амиа алджээ. Үлдсэн гурван жүжигчний нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.  

Тодруулбал, тус сумын нутаг дэвсгэр "Тээг толгой" гэх газарт амины "Toyota Estima" маркийн автомашин, "Daewoo Ultranovus", "Lexus 570" маркийн автомашинуудтай мөргөлдөж, улмаар циркийн жүжигчид амиа алдсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр тэд зургуулаа Баянхонгор аймаг руу урилгаар тоглолт хийхээр явж байсан бөгөөд алиалагч Баасанжаргал, жонглёрчин Идэрбат, илбэчин Гантулга нар ослын улмаас газар дээрээ амьсгал хураажээ. Харин гэмтэж, бэртсэн гурав нь Булган аймгийн Рашаант сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.  Ослыг тодруулбал, тэдний явж байх замд шөнө ачааны тэрэг гэрлээ унтраасан зогсож байсан гэсэн. Тэрийг нь тойроод зам руу орох гэтэл урдаас нь жийп машин гарч ирээд хоёр талаасаа мөргөлдөж, осолдсон байна. Талийгаачид 25-30 орчим насны залуучууд байсан ажээ.

Өнөөдөр циркийн жүжигчид цуглаж, эмгэнэл илэрхийлэн, хандив цуглуулах юм байна.

 

Талийгаачдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

 

Алиалагч Н.Баасанжаргал

М.Гантулга: Илбэчин 

 

 Жонглёрчин Б.Идэрбат