Миний амьдрал дунджаас доогуур ядарсан хүн байна. Эхнэр 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Манай гэрийн сарын орлого 300-800 мянга. Алтан загасны эмгэн шиг шуналтай, ажил хийдэггүй, боловсролгүй учраас толгой руу нь юу ч ордоггүй.

Ном унших байтугай мэссэж бичиж чаддаггүй. Секс ч хийдэггүй бие нь байнга өвдөж байдаг эхнэртэй болж 7 жил загнуулж 2 маматай боллоо. Надтай танилцан үеэсээ эхлээд ажил хийж байсныг нь бол хараагүй.

Миний цалин ёстой хаанаа ч хүрэхгүй. Манай эхнэр ийм байхад түлээний тэвшнээс эхлээд орон байр хүртэл бүгдийг надаас нэхэж зовоодог. Би хаанаа ч хүрэхгүй цалингаа бүгдийг нь өгчихдөг юм. Өөрөө хааяа мөнгө олохоор тэр өөрийнх нь мөнгө. Тэрүүгээрээ өөртөө л юмаа авна.

Тэгээд намайг арчаагүй 2 хүүхэд төрүүлж өгч байхад надад юу ч авч өгсөнгүй гэх юм. Би ер нь яах ёстой вэ? Салая гэхээр 2 хүүхдээ бодоод амьдарч л байна. За иймэрхүү эхнэртэй хүн байвал арга чаргаасаа хуваалцаач…