Элдэв үзмэрч, засалч гэх мэт хүмүүс хэдий чинээ их галзуурч, хэвийн бус байдал харуулна тэр чинээгээр хүмүүс шүтэж, хамаг байдгаа барин араас нь гүйдэг.

Дэлхийн аль ч оронд ялгаагүй. Жишээлбэл Мнгуни гэж өмнөд африкийн энэ нөхөр өөрийгөө пастор буюу номлогч гэдэг. Тэрээр янз бүрийн өвчнөөс ангижруулдаг гэдгээрээ алдартай юм байх.

Үүний тулд тэрээр амьд могой идүүлдэг, үс залгиулдаг, өшиглөж зоддог, дээр сууж явдаг, охидыг нүцэглээд цээжэн дээр нь дэвсдэг, нэг эмэгтэйн толгой шингэн азотонд дүрж байгаад нүдийг нь сохолсон гээд хүний ухаан санаанд багтамгүй зүйл хийдэг ч түүгээр эмчлүүлж, ад зэтгэрээсээ салах гэсэг хүний тоо цөөрөх нь бүү хэл харин ч бүр нэмэгдсэн гэнэ.