​Сайн байцгаана уу? Би 25 настай найз залуутай болоод бараг жил болох гэж байна. Бид саяхнаас илүү дотно байх болсон. Хамт амьдрах талаар ч ярилцах болсон. Гэтэл надад нэг айдас байна юу вэ гэвэл би найз залуутай болохоосоо өмнө нэг хүнтэй байсан.

Нэг үгээр тэр хүн надад бүхэл талаар тусалдаг байсан. Тэр надаас 8 ах гадаад хүн байсан харин найз залуутай болоод тэр хүнээс нэг мөсөн холбоогоо тасалсан. Харин тийм хүн надад байсныг найз залуу маань мэднэ тэр энэ бүхэн хамаагүй өнгөрснийг ярихгүй гэж хэлдэг ч ер нь л хардах гээд байдаг. Нэг удаа бид 2 жоохон хүчтэй муудалцсан юмаа. Тэгэхэд тэр чи надаас салвал чамайг юугаарч дутаахгүй аваад явах хүн байгаа, чи тэрэн рүүгээ явмаар байна уу? Чамайг хэзээ нэг өдөр надаас ингээд явна гэдгийг чинь мэдэж байна. Чи мөнгөтэй хүн сонирхдог гээд л их олон юм ярьсан. Дараа уучлал гуйгад дахин тийм зүйл ярихгүй гэсэн ч би эргэлзээд байна. Би найз залуудаа хайртай гэж хэлэхгүй ч хамт байх таалагддаг тэгээд бас өөр нэг асуудал байна. Жоохон эвгүй юмаа энэ тухай бичих гэсэн чинь гэхдээ нэгэнт эхэлснийх… Бид 2 сексийн хувьд тийм ч муугүй байдаг л даа гэхдээ эрхтэн нь нилээн жижиг санагддаг бас ихэнхдэж нилээн хурдан тавьдаг эхлэл нь үнэхээр сайхан байдаг ч гэхдээ мэдэхгүй юмаа.

Би сексийг тийм чухал гэж бас бодохгүй байгаам бурууч байж болох байх. Тэр сайн залуу гэж би боддог. Эмэгтэй хүн аяндаа дасдаг гэж ярьдаг юм байна лээ тэгнэ байх гэж бодож энэ харилцааг эхлүүлсэн. Хэн хэнийхээ гэр бүлтэй танилцаагүй байгаа бас хамт амьдараагүй байгаа дээрээ яг яах ёстойгоо шийдэх хэрэгтэй байх гэж бодож байгаа ч би мэдэхгүй байна?