Ухаалаг гар утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Өмнөд Солонгосын “Samsung” корпорацийн ээлжит шинэ бүтээгдэхүүн болох GalaxyS8 гар утас удахгүй худалдаанд гарах нь ээ. Энэ бүтээгдэхүүн өмнөх загваруудаас юугаараа онцлог байх бол?

Дэлгэц

Galaxy S8-ыг дэлгэцийн хувьд 5 болон 6 инч гэсэн хоёр өөр хэмжээтэйгээр гаргах бололтой. Энэ нь өмнөх загвар болох Galaxy S7 (5.1 инч) болон S7 Edge-тэй (5.5 инч) дэлгэцийн хэмжээгээрээ бараг адилхан гэсэн үг.

Galaxy S8 нь 5.7 болон 6.2 инч, мөн 5.7 болон 6.2 инч гэсэн хоёр өөр хэмжээтэй дэлгэцтэйгээр худалдаанд гарч магадгүй байгаа аж. 

Загвар

Galaxy S8 нь дэлгэцийн хэмжээний хувьд Galaxy S7-той адилхан байх боловч ерөнхий хэмжээний хувьд арай жижиг байж мадагүй.

“Samsung”-ийнхан дээд болон доод хүрээний хэмжээг багасгаж, нүүрэн хэсэгт дэлгэцний хамрах хүрээг тэлж өгөх бололтой. Дээд болон доод хүрээг нарийсгаснаар “Samsung” өөрийнхөө логог байрлуулах зайгүй болсон гэсэн үг.

Мөн дээд болон доод хүрээг нарийсган хурууны хээ танигчийг утасны ард тал руу шилжүүлсэн байж болох юм гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Энэ танигч нь өмнөх загваруудын нүүрний  доод хэсэгт байдаг юм.

Камер

Galaxy S8 нь камерын хувьд Galaxy S7-гоос зургийн чанар, гэрлийн үзүүлэлт болон ерөнхий хурдаараа арай илүү байх төлөвтэй.

Iris scanner буюу утасны түгжээг нүдээрээ тайлах мэдрэгч

Galaxy S8 нь Galaxy Note 7-той адилхан Iris scanner буюу утасны түгжээг нүдээрээ тайлах мэдрэгчтэй байх бололтой.

Мөн энэ гар утсанд субъектыг таних өөр хувилбарыг суулгасан байж болох юм. Тодруулбал, шинээр зохион бүтээж буй машин техник болон компьютерын программ хангамжинд сүүлийн үед суурилуулах болсон “artificial intelligence” буюу хиймэл оюун ухаант “Bixby”-г Galaxy S8-д суулгаж магадгүй гэж салбарын шинжээчид таамаглаж байна.

Утасгүй чихэвч!

Өнгөрсөн онд Америкийн “Apple” компани  iPhone 7/7s  загварын ухаалаг гар утаснуудынхаа чихэвчний оролтыг байхгүй болгож, оронд нь утасгүй чихэвч бий болгосон билээ.

Galaxy S8-ын хоёр загварын хувьд чихэвчний оролттой гэдгээрээ iPhone7/7s -ээс ялгарах аж.

Дээрх бүх мэдээлэл нь таамаг төдий юм. “Samsung” корпораци гуравдугаар сарын сүүлчээр Galaxy S8-ыг худалдаанд гаргана гэсэн мэдээлэл бий. Тухайн өдөр бүх зүйл нийтэд ил болно.

Г.Доржханд

montsame.mn