БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн,өдөртөө 1-6 градус хүйтэн байна.



ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, зүүн хэсгээр хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна


ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын саваар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Халх голын сав газраар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.



ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.