​Удаа дараа иргэдээс гомдол санал ирж, хуулийнхнаар шалгалт хийлгэж байсан ч үл тоодог "Миний дэлгүүр", "Номин"-гийн сүлжээ дэлгүүрүүдэд ШӨХТГ-аас торгууль ногдуулжээ.

ШӨХТГ–аас "Миний дэлгүүр"-т 450 сая төгрөгийн торгууль ногдуулсан бол "Номин"-гийн сүлжээ дэлгүүрүүдийг 1.1 тэрбум төгрөгөөр торгохоор болсон байна.

Харин энэ шийдвэрийг танилцуулсаны дараагаар ШӨХТГ-ын дарга О.Магнайн утсанд өнөө өглөө 9911**** дугаараас “Чамайг ална шүү” гэсэн мэссэж ирж сүрдүүлсэн байна.

Тиймээс О.Магнай энэ дугаарыг холбогдох байгууллагуудаар шалгуулж үзэхэд Миний дэлгүүрийн эзэн Х.Ариунболдын дугаар байсан ажээ. Энэхүү сүрдүүлэгтэй холбоотойгоор О.Магнай Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаад байна.

Б.Бурам