Хууль зүйн байнгын хорооноос гаргасан Эрдэнэт үйлдвэрийн худалдан авсан 49 хувийг төр эзэмшилдээ авах санал дүгнэлтийг өнөөдөр хэлэлцэх юм.

Эрх баригчид олонхоороо шийдвэрлээд уг худалдан авалтыг цуцлах гэж байгаа бол гарах үр дагавраа тооцсон байлтай. 2009 онд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ураны лицензтэй холбоотой шийдвэр гарч, түүнийг нь олонхоороо дэмжсэн. Харамсалтай нь олон улсын арбитрын шүүх дээр уг шийдвэр буруудаж, Монгол Улс Хан ресурс компанид 116 сая доллар төлж байсан түүхтэй. Харин өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан гэрээ хэлцэлийг хүчингүй болгосноор хичнээн саяын торгуулийг хаанаас хэрхэн төлөхөө тооцсон популист байгаа болов уу. Олон улсын арбитрын шүүхэд асуудал үүсвэл гарах зардал, торгуультайгаа нийлээд нэг тэрбум доллар өлхөн төлөх тооцоог эдийн засагчид анхааруулсаар байна.

МАН-ынхан дотор ч үүнийг хэлж байгаа гишүүд бий. Гэвч тэдний үг хаданд хашгирахтай адил болж, сүүлдээ бүлгийн хуралдаа ч суулгүй, аргаа барж явна. Ингэж илжиг шиг зүтгэсэн шийдвэрийнхээ үр дагаварыг эрх баригчид хүлээж чадах уу.