Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо улсын начин Б.Баатарцол, Б.Ганзориг нарын допингийн эсрэг зөрчилд хариуцлага хүлээлгэлээ.

Допингийн эсрэг үндэсний төвөөс өнгөрсөн жилийн баяр наадамд шөвгөрсөн Баян-Өлгий аймгийн харьяат Б.Баатарцол, Увс аймгийн харьяат Б.Ганзориг нарын шинжилгээнээс допингийн эсрэг зөрчил илэрсэн талаар мэдэгдсэн билээ. Тиймээс  Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос зөрчил гаргасан бөхчүүдэд ямар хариуцлага тухай асуудлыг шийдвэрлэсэн байна. Ингэхдээ Б.Ганзоригийн шинээр хүртсэн улсын начин цолыг хураах, Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо одоо /01.10/ Шадар сайдын хүрээнд хуралдаж байна. Шадар сайд У.Хүрэлсүхийн зүгээс ч допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хураах ёстой гэдэгтэй санал нийлж байгаа гэнэ.  

 Эх сурвалж:www.polit.mn