Манай улсын хувьд замын хөдөлгөөний томоохон асуудлын нэг бол замын түгжирэл гэдэгтэй хүн бүр санал нийлэх болов уу. Зам байгууламжийн асуудлын улмаас зарим нэг зохиомол түгжирэл үүсэн жолооч нарыг бага үгүй бухимдуулдаг. 

Тэгвэл дарин дээр давс гэгчээр манай зарим дарга, сайд нарын эрх ямбанд тохируулах үүднээс замын цагдаагийн албан хаагчдаар түрий барин зам хаалгаж албан газартаа саадгүй хүрдэг. Харин үүний улмаас эгэл жирийн жолооч, ард иргэд түгжирээнд орж, цаг хугацаагаар хохироод үлдэнэ. 

Энэ бичлэг дээрх эрхмийн хувьд ажлын өдрүүдэд яг л цагтаа гэдэг шиг өглөөний 09 цагтай уралдан Энхтайвны гүүрийг хоёр талын урсгал хаалган Төрийн ордон руу давхин ордог. Төрийн ордон руугаа залрахдаа хаалгадаг зам дээр чинь жирийн ард иргэд 30 минут шахуу түгжирч, ажил албанаасаа хоцорч, зарим нэг нь таниас болж цалин мөнгөө хасуулж байна. Таны явах цагаас өмнө гарах гэж уралдаж гарах ч болж, харин зарим нэг азгүй өдөр таны үүсгэсэн түгжирэлд өртөн ажилдаа хоцрох тохиолдол цөөнгүй байна шүү ЭРХЭМ НУУЦЛАГ дарга аа. 

Та ядаж ажилдаа явах цагаа өөрчилж ард иргэдээ хохироох оо болчихооч. Эс бөгөөс япон дарга нарын замын хөдөлгөөнд хэрхэн ордог аргаас суралцаач. Тэд бол ард иргэдээ хүндэлээд зам, машиныг боож хааж хөдөлгөөнд оролцдоггүй, эгэл жирийн иргэдээ хүндэтгэн ажилладаг гэдгийг дараах бичлэгээс хараарай. 

Японы Ерөнхий сайд хүртэл ажилдаа ингэж яваад болж байхад яваагүй замаа хааж боож байж явдаг НЭР НЬ ҮЛ МЭДЭХ ДАРГА та иргэдийнхээ ажилдаа явах ачааллын үеэр зам хаан давхих аа хэзээ болих вэ.