1. Тус киноны жүжигчин сонгон шалгаруулалтад 250 гаруй залуус ирж шалгуулсан байна.

2. Жүжигчдийн ширээний уншлага нэг сарын турш үргэлжилснээс гадна энэ хугацаанд мөн зодооны бэлтгэлийг хийжээ.

 

3. Тус киноны баг бүрэлдэхүүн дан залуу уран бүтээлчдээс бүрдсэн.

4. Киноны гол дүрийн жүжигчин болох Б. Гэрэлтуяа тус кинонд дүр бүтээхийн тулд өөртөө маш том өөрчлөлтийг хийжээ.

5. 2010-2011 онд болсон  үйл явдлаас сэдэвлэн тус киног бүтээсэн байна.

6. “Good boys”, “Бэрд” , “1010” хамтлагуудаас гадна “Сул нойрноос өглөө бүр..,”гэх дуугаараа нэг хэсэг үзэгчдийн сэтгэлийг уярааж явсан MJay нь, MAAZ хамтлагт байсан Минжинтэй хамтран шинэчилж дуулсан ба нийт дөрвөн дууг тус кинонд зориулан бүтээсэн байна. Тун удахгүй бидний сонорт хүрэх аж.

7. Киноны ивээн тэтгэгч байгууллагаар Монголын ууган үйлдвэр болох СҮҮ ХК, Монголын уламжлалт тулааны урлагийн сургууль, Ирээдүй цогцолбор ахлах сургууль хамтран ажилласан байна.

8. Гол дүрийн жүжигчин болох Д. Баттогтох нь Солонгосын KYUNG HEE их сургуульд жүжигчний мэргэжлээр суралцаад ирсэн бөгөөд эх орондоо ирээд жил хагасын дотор “Шуугиан таригч”, “Би ээж болмоор байна”, “Замбуулин дуусах болоогүй”, “Улаанбаатар би чамд хайртай” гэх кинонуудад туслах дүрүүдийг бүтээгээд амжсан байна.

9. “ШИЛЖИЛТ” УСК-ны найруулагчаар Б. Нямдаваа /ND/ ажилласан ба түүний анхны бүрэн хэмжээний кино аж. Тэрээр өмнө нь хэд хэдэн богино хэмжээний кино хийсэн нь үзэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээлүүд болж байсан ба UB kino academy-н /Шилдэг эрэгтэй жүжигчин/“Жүр үр-Аз жаргалын дуран”“Шилдэг найруулагч”-ын шагнал авч байсан байна. Одоо дөнгөж 21 настай ба Монголын ХАМГИЙН ЗАЛУУ кино найруулагч болж байгаа юм.

 

10.Тус кино нь хоёр ангиас бүрдэх бөгөөд хоёрдугаар ангийн зураг авалтандаа энэ оны хавраас орох төлөвтэй байгаа гэнэ.

 

ШИЛЖИЛТ” УСК нь ирэх 2-р сарын 10-нд нээлтээ хийсэн. Үзсэн хүмүүсийн хувьд ам сайтай байгаа.