Замын цагдаагийн алба хаагчид гэмт этгээдүүдийг саатуулжээ. Тодруулбал, цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийн хүрээнд Багахангай дүүргийн Замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Д.Батбаатар, цагдаагийн ахлах ахлагч Д.Даштогтох, цагдаагийн дэд ахлагч М.Энхтүвшин нар нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа Хэнтий, Дорноговь аймгуудаас малын хулгайгаар эрэн сурвалжлагдаж байсан 2 тээврийн хэрэгсэлтэй, 5 этгээдийг илрүүлж, харъяалалын дагуу Баганхангай дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ. Мөн Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Оргил-Өөд нь H.Sonata-4 маркийн автомашинд зорчиж явсан зорчигч Х нь жолоочийг автомашины суудлын бүсээр хоолойг нь боож ухаан алдуулсан байсан хэргийг таслан зогсоож Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлжээ.