Монгол Улс идэрчүүдийн орон болсон гэж 2013 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд асан С.Эрдэнэ хэлж байсан. 2012 оны байдлаар нийт хүн амын 27.7 хувийг 0-14 насны хүүхэд, 66.5 хувийг 15-59 насныхан эзэлж байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн насны хүн ам өссөн юм.

 

Залуучуудын нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх бодлогыг дэлхий нийтээр баримтлах болсон өнөө үед нийгмийг давалгаалж чаддаг залуучуудад оюуны хөгжилд хөрөнгө оруулалт хийж, зөв чиглүүлэх байдал үгүйлэгдэж байна. Ихэнх залуучууд гадны аль нэг улсад ажиллаж амьдрахыг зорилгоо болгосон нь эх оронд маань эдгээр залуучуудын ажиллаж амьдрах нөхцөл нь хомс, хумигдмал байгааг харуулж байна.

Нийгмийг чиглүүлж, хэрхэгийг шийддэг хүчтэй зэвсэг гэгдэг телевизүүдээр дуучин, загвар өмсөгч, жүжигчин бэлтгэсэн шоу нэвтрүүлэг олноор гарах болсон. Өнөөдрийн нийгэмд Загвар өмсөгч, Дуучин, Жүжигчин үнэхээр дутагдаад байгаа гэж үү? Зорилготой зүйл бүтээцгээж болдоггүй юм уу? Хотын гудамжаар л дүүрэн хий хоосон мөрөөдөлтэй ажилгүй залуус бий болсоор. Гурван сая хүнд амд ахадсан од, олны танил хүмүүс ихэдсээр байна.

Уг нь шилдэг инженер, гагнуурчин, авто засварчин гэх зэргээр баялаг бүтээгч төрүүлдэг шоу нэвтрүүлгийг дэмжиж зохион байгуулах нь залуусын хөгжил дэвшил, өөрийгөө хөгжүүлж, ОУ-ын түвшинд гарах гарц ирээдүйг илтгэж залуусын сэтгэл зүйд нөлөөлнө. Үндэсний телевизээр инженер, гагнуурын нэвтрүүлэг цацагддаг ч хүртээмжгүй байгаа нь залуусын сэтгэл зүй, амьдралыг харах өнцөг, өнгө өөрчлөгдөөгүй байгааг харуулна.

Үндэсний статистикийн хорооны судалгааны 2017.01.07-ны өдрийн гаргасанаар 2016 онд ажилгүй 117.1 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 21.0 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 94.4 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 44.7 хувийг бүрэн дунд, 30.2 хувийг дипломын дээд болон бакалаврын, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Үүнээс үзэхэд бүрэн дунд болон их дээд сургууль төгссөн залуус 50 орчим хувийг эзэлсэн байгааг харж байна.

Энэ судалгаанаас харахад залуус боловсролтой болсон үүнийг хөгжүүлж, дэмжвэл ойрхон, дөхөм байгааг илтгэнэ. Мөн орлоготой, хуримтлалтай, биеэ авч явах чадвар, чадамжтай болгох чиглэлээр дорвитой арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай юм.


Хамгийн тод жишээ Сэрэлт-2 нэртэй реалити шоу нэвтрүүлэгийн оролцогч эмч нар хүний утсан улаан алтан амийг аварч байгааг харуулж, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх нэг ч атугай хүний эрүүл энхийн төлөө, илүү удаан амьдрах боломж олгохын төлөө хөлс хүчээ урсган цустай хутгалдаж байхад тэдний шагналын сан ердөө 5.000.000 ( таван сая ) төгрөг үүнийг гурван хүн хувааж авна. Шагналын мөнгө олдох олдохгүй нь эргэлзээтэй гэж сэтгэл эмзэглэсэн сэтгэгдэл интернэт орчинд дэлгэгдсэн.

Харин нөгөө талд "Монголын дараагын топ модел шалгаруулах тэмцээн" буюу "Mongolian next top model" гэх нэвтрүүлэг. Гунхсан бас нэгэндээ хар муу санаж атаа жөтөө ярьсан залуу охидын тэмцээн. Нөгөө талд нь эмч ах эгч нар цустай холилдон хүний амь аварч байхад тэд жаргалын дээдийг эдлэн эрхэлж байгаа нь бидний нүдэнд илхэн. Орон байрны сайханд тухлаж тэндээсээ гараад л тансаг унаа, эд хэрэглэлийн тансагаар нь гоёж байна. Мөн сорил нэвтрүүлэг бүрт бэлэг бэлэг. Эцэст нь шагналын сан нь 20.000.000 ( хорин сая ) төгрөгөөс гадна гадаад орноор аялахаас эхлээд дэмжигч компаний нүүр царай гээд бүтэн жилийн гэрээтэй ажиллана гээд олон тансаг бэлэг. Энэ бүх шагнал зураг дээр сайн гарсан нэг годогоносон охиных болно. Энэ нь ердөө хэдхэн хоног, ирээдүйн байр суурийг илтгэх бус үзэгчдийн зугаа болоод өнгөрдөг. 

Эдгээр нэвтрүүлэгүүдээс гадна "Авьяаслаг Монголчууд" гэж бас нэг нэвтрүүлэг бий. Дуулж бүжиглэх хэн хүнгүй дуртай тиймээс ч хүнд хэцүү зүйл биш. Монгол түмний чаддаг л зүйл.  Шагналын сан өндөр ч цаашид урлаг соёлоор амьдарна гэхэд хомс. Цөөн хүн амтай нийгэмд олны танил, одонцор ихтэй үед.

Мөн бас нэгэн тод жишээ жил бүр буюу 10 дахь жилдээ зохион байгуулагдаж эхэлсэн Universe Best Songs. Нэг жилд 400-500 залуус бүртгүүлдэг. Амьдралынхаа эзэн, цаашдын замыг зөв сонгох насны залуус. Шалгарсаар шилдэг 25 дуучин төрдөг. 10 дахь жил гэхээр өнөөдөр 250 одонцорууд төрсөн боловч урлаг соёлын амьдралаар амьдарч байгаа нь тун цөөхөн байгаа нь харамсалтай. Үүнээс гадна өөр олон од, олны танил бэлтгэсэн шоу нэвтрүүлэгүүд гарсаар байгаа.

Энэ нэвтрүүлгүүдэд хандаж байгаа үзэгчдийн хандлага ч тэс ондоо тэнгэр газар шиг.


Энэ бүхнийг амьдралтай харьцуулан үзвэл бодит амьдрал дээр ч тэр хүний эрүүл мэнд эрх чөлөөний төлөө ажиллаж амьдралаа зориулдаг хүмүүсийг бид хэрхэн #үнэлэгддэг нь тодорхой болж байгаа мэт ... 

Уг нь нийгмийг аль ч чигт чиглүүлж чадах хүчтэй залуусын эрэн үеийг бодож хотын гудамжаар хоосон мөрөөдөлд автсан ажилгүй залуус бий болгож сэтгэхүй, сэтгэлд нь нөлөөлж, уусгаж шингээж байхын оронд өөрчлөлт, шинэчлэлт үгүйлэгдсээр л. Ядаж л телевизүүдээр нь соён гэгээрүүлсэн, залуусыг уриалсан, дуудсан үр өгөөжтэй нэвтрүүлэгүүд санаачлан гаргаж, дэмжиж, түгээж залуусын сэтгэхүйг өөрчилцгөөе. Гурван сая хүнд амд ахадсан од, олны танил залуусыг багтааж шингээх орон зай ч үгүй болсон байна.

 

М.Буянжаргал

Cityinfo.mn