Би уг нь их хөөрхөн охинтой гэрлэсэн юм. Хамт амьдраад эхний хоёр жил асуудалгүй сайхан л байсан.  Эхнэр жирэмсэн боллоо. Идэш нь дийлдэхгүй, таргалаад, дээрээс нь юу ч хийсэн санаанд нь нийцэхгүй юм.   Идээд л, унтаад, аашлаад, бүүр өөртөө ч ойртуулахгүй байгаа. Ер нь л би эхнэрээсээ өөр хүнтэй амьдарч байгаа юм шиг санагдах боллоо.  Гэнэт  шөнө өлсөнө. Өлсөхөөрөө уурлана. Уурлахаараа миний унтаж байна уу 00-д бие засаж байна уу хамаагүй идэх юм нэхэж уйлах шахах юм. Хааяа ч бүүр тэсэхийн аргагүй болох юм. Төртлөө хоёр сар дутуу байгаа. Байнга ийм байх юм даа. Яах вэ? одоо гэрт юу ч хийхгүй байгаа. нэг харахаар унтаж байна. Нэг харахаар идэж байна. Секс хийе гэхээр хүсэхгүй байна гэнэ. Ядаж намайг жоохон ч гэсэн ойлгохгүй юм байх даа..