1992 онд төрсөн, 25 настай Б.Мөнхбаяр гэгч залуу өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-нд 16 настай Б хэмээх хүүд хутга тулган барьцаалсан хэрэг гарсан. Улмаар хүүгийн аав руу залгаж, “3-4 цагийн дотор 80 сая төгрөг өгөхгүй бол хүү чинь үхнэ” хэмээн сүрдүүлсэн байна.

Энэ хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаад, тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 112-т зааснаар “Шунахайн сэдлээр, хохирогчийн биед заналхийлж, зэвсгийн чанартай зүйл ашиглан бага насны хүүхэд барьцаалсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тус хэргийг өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүж боллоо. Улмаар Ө.Мөнхбаярыг гэм буруутай гэж үзэн долоон жилийг чанга дэглэмтэй хорих ангид хорих ялаар шийтгэлээ.