Солонгосын Big Bang хамтлагийн гишүүн GD болон ТОР нарын 2010 онд дуулсан High High нэртэй дуунд загвар өмсөгч Г.Оюунгэрэл тоглож байжээ. 

Тэрбээр Өмнөд Солонгосын хамгийн алдартай загвар зохион бүтээгч Андрей Кимийн "Модель центр”-т үндсэн загвар өмсөгчөөр ажиллах үеэрээ Солонгосын орчин цагийн хөгжмийн урлагийг атгаж явсан "Big bang" хамтлагийн  гишүүд болох GD, TOP нарын хамтарсан " HIGH HIGH" дууны клипэнд солонгос загвар өмсөгчдийн хамтаар тоглож байжээ. 

“Азийн хатан хаан” өргөмжлөлт Г.Оюунгэрэл “Эко констракшн”-ы захирал  н.Нямдаваатай олон жил учиртай байсан. Дараа нь  Ерөнхий сайд асан С.Баяртай дурлалцсан. С.Баяр эрхэм Г.Оюунгэрэлд унаж тустлаа дурласан паянг хүн бүр мэдэх биз ээ. Түүнд зориулан онгоц дүүрэн сарнайн дэлбээ цацуулан романтиклаж явсан. Тэр хоёр “Жаргалан”  хотхон дахь  С.Баярын нууцхан хаусанд тухлаж, гадаадад болзож, тусгай нислэгээр хамтдаа зугаалж байсан гэдэг. Мөн энэ бүсгүй “Мон уран” компанийн захирал Б.Наранхүүтэй ч болзож явсан тухай хэвлэлүүд сенсаацлаж байсан билээ.

Түүний эрчүүдтэй холбогдож явсан талаарх шуумууд энэ мэтээр  хэвлэлээр нэг дэлгэгдэж байв. Үүний дараа тэр их хэл амыг дуусгавар болгож амьдралынхаа ханийг сонгосон юм.

Түүний нөхөр нь “Монросцветмет”-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн бага хүү Б.Бадрахыг амьдралынхаа ханиар сонгосон билээ. “Миний нүдээр түүнийг минь хар гэж би албадахгүй. Гэхдээ энэ сонголт минь зуун хувь гэдэгт итгэлтэй байна” хэмээн хайртай залуугаа олноос өмөөрсөн байдаг. Г.Оюунгэрэлээс 6 насаар дүү бөгөөд тэд гурван жилийн турш үерхэж байгаад гэр бүл болсон аж.