Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хариуцсан 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны 02 дугаар сарын 13-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэн Т-г 32 дугаар байрны орчимд явж байхад нь үл таних 2 эрэгтэй анхаарлыг нь сарниулан халааснаас нь бичиг баримт, мөнгө бүхий хэтэвчийг нь хулгайлсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Дээрх гэмт хэргийг Завхан аймгийн харьяат, тодорхой эрхэлсэн ажилгүй, 30 орчим насны И.Б нар үйлдсэнийг тус хорооны хэв журмын урамшилт эргүүлээр ажиллаж байсан иргэн М.Мөнхтулга үйлдэл дээр нь барьж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.