Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд гэмт этгээд шилжүүлэн өгөх тухай байгуулсан гэрээний дагуу монгол улсын иргэн А-г шилжүүлэн авчээ. Тодруулбал, Тус гэрээний дагуу хүн амины хэрэгт сэжиглэгдэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод саатуулагдсан иргэн А-г Монголын цагдаагийн байгууллага Хятадын талаас өчигдөр шилжүүлэн авчээ. Энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш хоёр улсын хооронд гэмт этгээд шилжүүлэн авсан анхны тохиолдол юм гэж Гадаад Харилцааны Яамны Консулын Газраас мэдээллээ.