2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр  Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 327 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 7 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 7, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 бүртгэгджээ. Үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 2 байна. Хэргийн газрыг орхин явсан осол, хэрэг 2 бүртгэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 24 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал:

  1. СБД-ийн нутаг Самбуугийн гудамж, МУИС-ын урд уулзварт Prius маркийн автомашины жолооч нь явган зорчигч А-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан.

Маргааш буюу 2-р сарын 18-ны өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Иймд эрхэм жолооч та өөрийгөө болон бусдыг хүндэтгэн 10:00-20:00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэлтэй хязгаарлалт тогтоосон замуудад хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.