Германы Мьюнхен хотод Вольксваген маркийн машин зам хөндөлсөн явааг өөр нэг жолооч анзаарч харчээ. 

Хажуугаар нь гарах гэтэл жолооч нь жолооны хүрд дээрээ хэвтэн ухаан алдсан байхыг харсан байна. Тиймээс нөгөө жолоочийг аврахын тулд машины урдуур нь хаалт хийн өөрийн машинаа мөргүүлэн зогсоосноор тухайн хүнийг аварчээ.