​Сайн байна уу? Надад яг одоо маш хэцүү байна. Би яахаа ч мэдэхгүй, өөрийгөө ч ойлгохгүй байна. Би Чехэд д амьдардаг л даа. Би гадаад яваад яг 2 жил болж байна.

Миний ээж намайг энд авчирсан юм л даа. Намайг энд байх хойгуур манай аав монголд нас барсан. Би одоо 2-р курсийн оюутан. Надаа энд ганц ч таних хүн байдаггүй. Манай ээж нэг гадаад хүнтэй суусан. Надаа ах дүү хамаатан садан огт байдаггүй. Ямар нэгэн асуудал гарвал надад ээжээс өөр туслах хүн үгүй. Би энд ийм байдалтай байхыг үнэхээр хүсэхгүй байна. Би одоо 19-той л доо. Би ийм байхаар зүгээр л үхчихдэг юм билүү гэж бодож сууна. Би эх орондоо буцаж очиж тайван амьдарч байгаад л үхмээр л байна. Би энэ амьдралаас үнэхээр залхаж байна. Зарим хүмүүс гадаад явахын түүс болдог харин миний хувьд яагаад ч юм эсрэгээрээ болоод байна. Би энд байж амьдрах ямарч тэмүүлэлгүй байна. Ээж нас барвал би энэ хорвоо дэр гав ганцаараа, тийм ч болохоор энэ амьдрал надад утгагүй санагдж байна. Юуны төлөө амьдраад байгаагаа ч ойлгохгүй юм.

Монгол явъя гэсэн ч мөнгө байхгүй, ажил хийе гэхээр ээж сургуульдаа сурж сурлагадаа анхаарлаа хандуул гээд байх юм. Сурлагадаа мянга хичээгээд хичээгээд хэлний бэрхшээл гардаг болохоор ямарч ахицгүй байдаг. Надаа яг одоо яах юу хийх ёстойг хэлээд өгөөч хүмүүсээ. Яг одоогийн байдлаар би өөртөө аймар гутарч байна. Гадагшаа гаръя гэхээр мэддэг юм ч гэж байхгүй хаан юу байдгийг мэдахгүй, миний амьдрал утгагүй санагдаж байна. Бушуухан шиг л амьдарлаас яваад ахиж ийм байдалтай байхгүй байхыг л хүсэж байна. Зарим нэг хүмүүс намайг тэнэг гэж бодоод харааж байж магадгүй л дээ, гэхдээ та нар үнэхээр миний оронд ийм байдалтай байсан бол яг над шиг л санагдах байсан байх. Би зүгээр л нэг буланд очоод л хэнд ч гай болохгүй үхчихмээр байна…