Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Нутгийн зүүн хэсгээр цас орж,цасан шуурга шуурч,ихэнх нутгаар хүйтэрнэ.

2017 оны 02 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар солигдмол үүлтэй.Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир,Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 17-22 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улзголын хөндийгөөр 10-15 хэм, говийн бүсийн баруун хэсгээр 0-5 хэм, бусад 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч  9-11 хэм хүйтэн байна.