Энэ жилийн цагаан сарын шинийн нэгэн энэ сарын 27-ны даваа гаригт тохиож буй.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Цагаан сараар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амарна хэмээн заасан.

Энэ дагуу энэ сарын 27, 28, ирэх сарын нэгний өдрүүдэд бүх нийтээр амарч, шинийн 4-нд буюу гуравдугаар сарын 2-ны пүрэв гаригт Төрийн албан хаагчид ажилдаа орох юм.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас энэ талаар тодруулахад “Засгийн газраас ажил амралттай холбоотой ямар нэг хөдөлгөөн оруулахгүй. Цаг тооллын бичигт туссаны дагуу нийтээрээ сар шинээ тэмдэглээд, пүрэв гарагт албан ёсоор ажил эхэлнэ” гэсэн тайлбар өглөө.