Хамгийн өндөр үнэтэй ч өрсөлдөгчгүй шахуу байдлаар хөгжсөөр, хөлжсөөр ирсэн “Номин”-гийн хөг нь өнгөрчээ. Хаяа нэг хар баасан гариг хэмээн иргэдийг төөрөгдүүлж, хугацаа нь дууссан бараагаа хоёрын хооронд тавхан төгрөг хямдруулан шахсаар сүүлдээ худалдан авагчдынхаа урмыг  хугалаад авсан.

Энэ мэт дэлгүүрүүдийн хамгийн ашигтай ажилладаг үе нь баяр ёслол дөхсөн өдрүүд байдаг.

Ер нь Номингийн дэлгүүрүүд ихэвчлэн бараа бүтээгдэхүүний үнийг хоёр дахин нэмж зардаг. Ингээд нугалж зарж байсан барааныхаа үнийг багахан буулгаад реклам цацчихаж байгаа юм. Энэ бол номингийн хямралаас гарах гэсэн бөгөөд бусдын хармааг сэгсрэх гэсэн том заль нь байгаа юм.

Тун удахгүй цагаан сар болох гэж байна. Иргэд ч сар шинийн баяраар элбэг дэлбэг байхыг бэлгэдэж чадлынхаа хэрээр хүнс бараагаа цуглуулж буй. Энэ өдрүүдэд Номин орж шатах шаардлагагүй болжээ л гэж хэлэх гээд байгаа юм. Өнгөрсөн намар И март гэж шинэ дэлгүүр нээгдээд олон хүнийг хуйлруулсан. Зарим нь шүүмжлэлтэй хандаж байсан ч нэлээд бараа бүтээгдэхүүн нь Номингынхоос лав хямд юм байна гэж байв. Тэгвэл энэ хоёрыг бут цохих бас нэг дэлгүүр нь Абсолют гээд дэлгүүр яармаг явах замд байх  “Хүннү Молл” д нээгдсэн байна. Тэнд байгаа бүх бараа ОХУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд, бүгдээрээ бөөний үнээр зарагдаж байгаа гэдгээрээ онцлог аж. Уг дэлгүүрийг зорих цуваа их болж, кассан дээр нь хоёр цаг очерлож байж л нэг юм бичүүлэх боломжтой гэнэ. Тэгэхээр бас залхамаар халширмаар. Гэхдээ энэ дэлгүүрт Орос алим 3900 орчим төгрөгийн үнэтэй байгаа аж.  Харин Орос алим “Номин”-нд 9-12 мянган төгрөг шүү дээ.

За абсолют ч яахав. Эдийн засгийн хямралын үед иргэд ухаалаг худалдан авалт хийж, аливааг хэмнэх, зөв бараагаа зөв газраасаа зөв үнээр авах ёстой гээд байгаа шүү дээ.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу