Амьжиргааны баталгаажих төвшингийн 1-10-р зэрэглэлд орсон буюу нийт хүүхдийн 60 хувьд сар бүр 20 мянган төгрөгийн тэтгэмж олгож байгаа билээ.

Үлдсэн 40 хувьд нь 2019 онд хуримтлал хэлбэрээр олгохоор төлөвлөөд байсан хэдий ч Засгийн газар ОУВС-тай хамтарч  Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Иймд тус хөтөлбөрөөс тавьж буй шаардлагын дагуу хүүхдийн мөнгөний халамж авах нийт хүүхдийн 40 хувьд олгохоор төлөвлөжээ. Үүнээс хэмнэсэн мөнгийг эмзэг бүлгийнхэнд олгох хүнсний талонд зарцуулах юм байна. Мөн 2019 онд хуримтлал хэлбэрээ олгохоор төлөвлөсөн тэтгэмжийг олгохгүй байхаар ОУВС-тай тохирчээ.