Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 2010 оны  долдугаар сарын 6-ны өдрийн 155 дугаар зарлигийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд тус газар Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран төрсний болон гэрлэлтийн гэрчилгээг кирил болон Монгол бичгээр зэрэгцүүлэн бичилт хийх уйгаржин нэрийн толийг үүсгэж, програмын ажлыг бүрэн хийж дуусгасан билээ. 

 

Тэгвэл энэ хүрээнд нийслэлийн  7 дүүрэгт уг ажлын нэвтрүүлэн монгол крил үсгээр зэрэгцүүлэн бичсэн бичвэр бүхий төрсний болон гэрлэлтийн гэрчилгээг олгож эхлээд байна. Цаашид аймаг, нийслэлийн хэмжээнд шат дараатай эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Х.Даваа