Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ оны 02 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн газар, байршлыг гэмт хэргийн цахим зураглалд тэмдэглэн, эрүү хэв журмын нөхцөл байдалд өдөр тутам үнэлэлт, дүгнэлт өгч өдөрт 350 чиглэлд 700 алба хаагчийг олон нийтийн цагдаагийн 178 ажилтан, урамшилт 1000 иргэнтэй хамтран явган эргүүлд ажиллуулж байна.