УИХ-ын 2016 оны сон­гууль элдэв сонин хачин, дуулианшуу­гиан ихтэй болж өнгөрсөн. Сонгуулийн өмнө заримулс төрийн хүчний нэр дэвшүүлэх эрхэд ямар ч хамаагүйаргаар хаалт хийж, хоёрхон нам 76 тойрогт чөлөөтэйсонголтоор нэр дэвшүүлсэн. Үр дүн нь ямар болсныгнийтээрээ харж байна.

Тухайн үед олны нүдэн дээр нэр дэвших эрхээ “хураалгасан” хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр юм. Ердөө л ЦЕГ-аас “...Энэ хүний ялтай хугацаа дуусаагүйбайна” гэсэн тодорхойлолтыг СЕХ-нд явуулаад бүх зүйлшийдэгдсэн. Тэрээр сонгуульд нэр дэвшиж чадаагүй. Одоо Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байна.

Энэ сонгуульд хүч үзвэл Н.Энхбаяр сонгогдох өндөрмагадлалтайг сүүлийн үед хийсэн янз бүрийн судалгааны  дүн харуулж байгаа юм. Энэ нь эрх баригчид хийгээдөрсөлдөгчдийг айлгаж буй бололтой юм.

Үнэнийг хэлэхэд Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх нь зөвхөн өөрийнх нь шийдэх асуудал юм. Сонгох, сонгогдох эрх бол Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн бүрт олгогдсон байдаг. Харин Н.Энхбаярынсонгогдох эрхийн төлөө “санаа тавих” шалтгаан зарим улстөрч, улс төрийн хүчинд байгаа нь нууц биш боллоо.

Зарим хэвлэлээр “Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй”, “Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүйбайгаа болохоор энэ сонгуульд ч мөн оролцохгүй” гэсэн утга санаа бүхий мэдээллүүдийг цацаж байна.

Гэтэл УДШ-ийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй СЕХ, ЦЕГболон ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн төвд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэнтөлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2016  оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцсэн байдаг. Тэрхурлаас шүүгчид  “...“Н.Энх­баярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэсэн Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 15/1071 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыгхангаж  шийдсэн. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүй гэсэн Цагдаагийн байгууллагын бичигхууль зөрчжээ гэдгийг Дээд шүүх тогтоожээ.

Тэгээд ч Н.Энхбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс ингэж хассаныг Монголын нэртэй хуульчид, албантушаалтнууд ч тайлбарласан байна. Тухайлбал, Монгол Улсын гавьяат хуульч Б.Цэрэнбалтав   “Н.Энхбаярын ялтайбайдлын хугацаа дуусаагүй” гэдгийг та юу гэж үзэж байна” гэсэн асуултад “2015 оны наймдугаар сарын 11-ндӨршөөлийн хууль гарсан шүү дээ. Өршөөлийн энэ хуулиар ялтай байдлын хугацаа дуусаагүй бол үлдсэн хугацаагхэрэгсэхгүй болгоно гэж заачихсан байгаа” гэсэн хариулт өгч байна.

Мөн Хүний эрхийн үндэсний комиссын 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө гаргасан албан ёсны дүгнэлтэд “...Н.Энхбаярт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны наймдугаарсарын 2-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг заасан гэмт хэрэгт ял оноосон байна. Уг шийтгэх тогтоолын 4-т “Шүүгдэгч Н.Энхбаярыг Эрүүгийнхуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөнхуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож “төрийналбанд ажиллах эрхийг гурван жилээр хасч, гурван жилээр хорих ялаар” шийтгэж, 2009 оны долдугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Энхбаяр нартЭрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан үндсэн болоннэмэгдэл ялыг … өршөөн хэлтрүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр нь Эрүүгийн хуулийнтусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ямар нэгэн ял эдлээгүй учраас Эрүүгийнхуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан “ялгүй болох” гэсэн ойлголт хамааралгүй болох нь тогтоогдожбайна. Иймээс Н.Энхбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2. дахь хэсэгт заасанхэргийн хувьд ялгүй болсон байна. Уг нь 2009 оны долдугаар сарын 09-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуульд заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээдийнхэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүйболгоно” гэж заасны дагуу хэргийг шүүхээр шийдвэрлэлгүй мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгох байсангэж үзэж байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21 дүгээр зүйлд “Хүн бүр улсаа удирдахад шууд болон чөлөөтэй сонгосонтөлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй”, “Хүн бүр улсдаа төрийн алба хаших тэгш эрхтэй”, Монгол Улсыннэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйлийн b-д “… жинхэнэ ёсоортогтмол явагддаг сонгуульд сонгох, сонгогдох эрхийг эдэлнэ”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаарзүйлийн 9-т “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж тус тус заасан байх тул МАХН- ын даргаН.Энхбаярыг Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх асуудлыг шийдвэрлэхдээ энэхүүдүгнэлтийг харгалзан үзнэ үү” гэжээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “...Н.Энхбаярын ялыг намрын өршөөлийн хуулиарөршөөсөн” хэмээн тайлбарласан байдаг.

Түүнчлэн одоогийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “...Төрийн ямар нэг хууль нь нэг хүндзориулагдсан, тухайлсан нэг хүнээс өшөө авахад чиглэсэн байж болохгүй” гэж ярьсан нь бас л санаандгүй зүйлбиш юм.

Ер нь бол Н.Энхбаярын сонгогдох эрхтэй зууралдсан, түүнийг нь хаах гэж үйл ажиллагааг энэ мэтээр тайлбарлаххуульчид захаас аваад байх ажээ.

Гэвч хамгийн гол нь УДШ-ээс тэрхүү СЕХ-ны үндэслэл болгосон ЦЕГ-ын бичгийг  хүчингүй болгосон байна. ГэтэлЕрөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэж айсан улстөрчид дахин тэрүүнийг ашиглаж магадгүйгхэвлэлээр дамжуулан олон нийтэд өгч буй мэдээллээс харж болно.

Уг нь энэ бүхэн их энгийн, их ойлгомжтой байгаа юм. Учир нь тамгыг боолоор дардаггүйтэй адил Дээд шүүхийн шийдвэрээс давсан Цагдаагийн байгууллагын тодорхойлолт байх учиргүй билээ.