Намрын чуулганы хуралдааныг хамгийн их тасалсан гишүүдийг УИХ-ын гишүүн Б.Наранхүү тэргүүллээ. Тэрээр 26 цагийн чуулганы хуралдаанд сууж, 74 цагийг нь тасалж, 21 цагийг нь гадаад томилолтоор аргалж, 32 цагийг нь орон нутагт өнгөрүүлсэн байна.

Гэхдээ Б.Наранхүү гишүүний хувьд энэ бол шинэ үзэгдэл биш. Өнгөрсөн парламентад ч гэсэн хамгийн их хуралдаан тасалсан хүнээр тодорч байсан юм. Түүний дараа харин УИХ-ын шив шинэхэн, тэгээд залуу гишүүн Д.Гантулга аман хүзүүдлээ. Түүний хувьд 58 цаг чуулгандаа сууж, 108 цагийн чуулганы хуралдаанд оролцоогүй. Гадаадад томилолтоор 27 цаг, орон нутгаар 33 цаг явсан. Мөн 21 цагийн цагийн чөлөө авсан байна.

Мэдээж Б.Наранхүү гишүүн морь малаа уяж, өөрийн жаргал цэнгэлийг хөөн ийнхүү хөдөөгүүр явсан байж таараа.

Үргэлжлэлийг эндээс