Од байраа олох хүртлээ гялалздаггүй ээ гээд үг байдаг даа. Хэн нэгнийг ингэж гялалзуулахад нь тусалж, бусдыг дуурайхгүйгээр өөрийнхөө стиль имиж буюу нүүр будалт үс засалт зөв хувцаслалт эдийн засгийн зөв хэмнэлт зэргийг бүрэн шийдэж, давуу талаа гаргаж чадаагүй нөхдүүдийг “Дасгалжуулдаг” нөхдүүдийг трайнер гэдэг. 

Монголын хувьд цөөхөн трайнер байдаг. Тэднээс салбартаа үнэнч байж, туршлагжаад, бусдыгаа манлайлаад, мэдрэмжтэй  хандаж байгаа нь Нинжбадгар, Солонго гэх хоёр бүсгүй. Хамгийн гол нь чадварлаг бүсгүйчүүд найзууд гэнэ дээ. Уг нь ийм чадварлаг бүсгүйчүүд тэр бүр хоорондоо нийцээд байдаггүй дээ. Хамтарч ажиллаж байгаа гэх энэ бүсгүйчүүдийн хувьд хийж чадахгүй, мэдэхгүй зүйл байхгүй, аагтай бол аагтай, омогтой бол омогтой, иртэй бол иртэй гэдгийг ярих хүмүүс байдаг юм билээ.

Universal бүсгүйчүүдийн энэ нөхөрлөл нэг бол удахгүй цэг тавигдана эс бөгөөс улам хүчирхэгжээд ирэх биз. Бусдыг од болгон төгс төгөлдөр мэт болгож чаддаг трайнер хүүхнүүд тэр бүр олны өмнө гараад байдаггүй. Уншигч таньд сонирхолтой санагдах байх гээд зургуудаас нь хүргэж байна.