УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг дөнгөж сая хорих 461-р ангид саатуулсан байна. АТГ-аас Чингис бонд болон Хөгжлийн банкны асуудлаар Б.Гарамгайбаатараас өнөөдөр байцаалт авсан юм. Прокурорын  тогтоолоор  Б.Гарамгайбаатарыг 72 цаг баривчилсан аж.

АТГ Б.Гарамгайбаатараас гадна Хөгжлийн банкнаас зээл авсан зээлдэгч нарыг мөн байцаасан бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.