"Алтан унжлагат" хэмээх гал Тахиа жилийн сар шинийн баяраар буюу Билгийн тооллын Хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна.

Энэ жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-ны Даваа гарагт тохиож байгаа.

Бүх нийтийн амралт хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 1-ийг дуустал үргэлжилж, гуравдугаар сарын 2-ны /Шинийн 4-нд/ Пүрэв гарагт ажил, сургууль цуглах юм.